Kmobimn аппликэйшний үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь К-Мобимн цахим бүтээгдэхүүн таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. К-Мобимн цахим бүтээгдэхүүний нөхцлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

Та "Kmobimn" аппликэйшнийг “Google play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликэйшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

  • Гар утасны дугаар
  • Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • И-мэйл хаяг

"Kmobimn" аппликэйшн нь таныг аппликэйшнд нэвтрэх үед таны байршилыг авч танд ойрхон байрлах үйлчилгээний салбаруудыг санал болгохын тулд байршилыг ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй.

"Kmobimn" аппликэйшнд бүртгүүлэхдээ таны утасны дугаарт 4-н оронтой баталгаажуулах код очих ба таныг баталгаажуулахад нэг удаа ашиглах болно.

"Kmobimn" аппликэйшны хэрэглэгч болоход тавигдах шаардлага:

  • 21 нас хүрсэн байх
  • Монгол улсын иргэн байх
  • Ухаалаг гар утастай байх
  • Банкны данстай байх
  • НДШ сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх

"Kmobimn" аппликэйшны зээлийн нөхцөл:

  • Зээлийн дүн: 50,000 MNT - 10,000,000 MNT
  • Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 15, 30, 45, 60, 75, 90 хоног
  • Зээлийн хэмжээ болон хугацаанаас хамаарч зээлийг 2-5 хүртэл удаа сунгах боломжтой
  • APR: 0% - 36%
  • Шимтгэл - 0
  • Хураамж - 0

Kmobimn үйлчилгээний Хэрэглэгчийн эрх:

  1. Хэрэглэгч нь Kmobimn дансаар дараах гүйлгээг гүйлгээний хязгаарт багтаан хийх:
    1. Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх
    2. Цахим мөнгийг мөнгөн хөрөнгийнд хөрвүүлэх
    3. Цахим мөнгөний шилжүүлэг хийх
    4. Цахим мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх
    5. Цахим мөнгөний дансны үлдэгдлийг шалгах
    6. Гүйлгээний хуулга авах
  2. “Централ Капитал ББСБ” ХХК-ийн үйл ажиллагааны журамтай танилцах
  3. Kmobimn үйлчилгээний эрхийг түрээс хаах, сэргээлгээг цуцлах
  4. Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг “Централ Капитал ББСБ” ХХК-ийн журмын дагуу авах, холбогдох мэдээллийг тайлбар хүсэх
  5. Kmobimn үйлчилгээний болон гүйлгээний талаар 7509-8080 дуудлагын төвд хандан гомдол, маргаан гаргах, түүнийг гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэхийг шаардах
  6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг “Централ Капитал ББСБ” ХХК-с шаардах

Kmobimn үйлчилгээний Хэрэглэгчийн үүрэг:

  1. “Централ Капитал ББСБ” ХХК-нд хувийн мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх. Хувийн мэдээллийн өөрчлөлт орох үед Kmobimn аппликейшнийн “Хувийн мэдээлэл” хэсэгт шинэчлэн бүртгэх
  2. Өөрийн Kmobimn дансны нууцлал болон аюулгүй байдлыг хангаж шаардлагатай тохиолдолд өөрчлөх, нууцлалыг хадгалах;
  3. Хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээний төхөөрөмжийг алдаагүйгээр дансны орлогыг зөв оруулах, сайтар нягтлах болон баталгаажуулах, буруу оруулсан тохиолдолд түүний хариуцлагыг хүлээх.
  4. Гүйлгээ хийхдээ дансны дугаар, мөнгөн дүнг зөв оруулж, сайтар нягталж баталгаажуулах бөгөөд буруу оруулсан тохиолдолд үүсэх хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
  5. Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжийг дамжуулсан, ашиглуулсан, хэрэглэгдсэн, аль нэг программыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдаж 90 хоногт орсон эсхүл төхөөрөмж гар утас, сим картаа дамжуулсан тохиолдолд гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэх болно.

Kmobimn үйлчилгээ эрхлэгч “Централ Капитал ББСБ” ХХК-ийн эрх:

  1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах
  2. Хэрэглэгчийн Kmobimn данснаас олон давтамжтай, сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд “Централ Капитал ББСБ” ХХК нь хэрэглэгчээс гүйлгээг шалгах, баталгаажуулахыг шаардах, дансыг түр хаах зэрэг ажиллагаа хийх
  3. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах
  4. “Централ Капитал ББСБ” ХХК дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр дансыг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:
    1. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн
    2. Дансыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан
    3. Худал мэдээлэл өгсөн
    4. Хууран мэхэлсэн
    5. “Централ Капитал ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан
    6. Kmobimn үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан
    7. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон
    8. Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон цуцлах

Kmobimn үйлчилгээ эрхлэгч “Централ Капитал ББСБ” ХХК-ийн үүрэг:

  1. Гэрээний нөхцлийг өөрийн санаачилгаар өөрчилж болох ба өөрчлөлтийг хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө Kmobimn үйлчилгээний вэб хуудсаар дамжуулан мэдээлэх ба өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох
  2. Энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулах
  3. Хэрэглэгчийн гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах
  4. 7509-8080 дугаарт ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд ажлын 3 хоногийн дотор холбогдох хариу өгөх, боломжит хугацаанд шийдвэрлэх
  5. Хэрэглэгчийн цахим мөнгөнд хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг банкны баталгааны дансанд 100% байршуулж, бизнесийн болон барьцааны зорилгоор ашиглахгүй байх
  6. Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  7. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно.
  8. Хэрэглэгч гэрээ байгуулснаар “Централ Капитал ББСБ” ХХК болон түүний толгой, охин, хараат компаниудад дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:
    1. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн
    2. Дансыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан
    3. Худал мэдээлэл өгсөн
    4. Хууран мэхэлсэн
    5. “Централ Капитал ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан
    6. Kmobimn үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан
    7. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон
    8. Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон цуцлах

“Kmobimn цахим мөнгөний үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ”-тэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь К-Мобимн цахим бүтээгдэхүүн таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. К-Мобимн цахим бүтээгдэхүүний нөхцөлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

Уг үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол та гарах товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд та тус Аппликейшн болон Веб Мессеж сувгийн алийг ч дараа дахин ашиглах боломжгүй.