“ЦЕНТРАЛ КАПИТАЛ” ББСБ ОНЫ ШИЛДЭГ САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ББСБ-Р ШАЛГАРЛАА

МББСБ Холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд таниулах, сурталчилах, Холбооны гишүүн шилдэг ББСБ болон ажилтныг сонгон шалгаруулах, СЗХ-ны шагналд тодорхойлон жил бүр “Алтан од” хэмээх нэр хүндтэй цэнгүүнийг зохион байгуулдаг билээ. Централ капитал ББСБ нь “Алтан од” 2019 шилдэг ББСБ шалгаруулах ёслолд 200 гаруй банк бус санхүүгийн байгууллагаас Оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй банк бус санхүүгийн байгууллагаар шалгарлаа.

МЭДЭЭНИЙ ТОВЧЛОЛ

  1. ЦЕНТРАЛ КАПИТАЛ ББСБ
  2. КМОБИМН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1. ЦЕНТРАЛ КАПИТАЛ ББСБ

Централ Капитал ББСБ ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан. Нийт 4 салбар, 34 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бид дараах бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгон, түргэн шуурхай үйлчилж байна.

  • Зээлийн 10 гаруй төрлийн үйлчилгээ
  • Онлайн зээлийн үйлчилгээ
  • Факторинг
  • Валют арилжаа
  • Даатгалын зуучлал
2. КМОБИМН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

KMobimn цахим зээл нь 2019 оны 1-р сарын 18-ны өдөр албан ёсны нээлт хийснээр зах зээлд финтек ашигласан цахим зээл олгож эхэлсэн. KMobimn цахим зээлийн үйлчилгээ нь 2-3 минутын дотор 50,000-10,000,000 төгрөгийг харилцагчийн мэдээлэл дээр үндэслэн олгодог зээлийн үйлчилгээ юм.

Зээлийн үйлчилгээг 3 сувгаар олгодог. Үүнд:

  • Кmobimn цахим зээлийн аппликейшн /IOS, Android/
  • Веб сувгаар зээл авах боломжтой www.kmobimn.mn
  • 141888 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн мессежээр зээл авах боломжтой

Хүний оролцоогүй цахим тооцоолуур ашиглан хэрэглэгчийн зээлийн эрхийг тогтоон тогтмол зээлийн эрхийн нэмэгдэл болон, зээлийн хэмжээ өсөх зарчмаар харилцагч нараа урамшуулан, зээлийн үйлчилгээгээ хүргэж байна.

Цахим иргэний үнэмлэхний зургийг оруулж анхан шатны тулгалт хийх ба төрийн үйлчилгээний ХУР системийг ашиглан харилцагчийн бусад мэдээллүүдийг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгах зэрэг техникийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан өөрийн программ-д нэвтрүүлэн ажиллаж байна.

Facebook: www.facebook.com/kmobimn.mn/
Вэбсайт: www.kmobimn.mn
Мэйл хаяг: info@kmobimn.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах : 75098080
Төв салбар: Улаанбаатар ЧД, Тэнгис кино театрын урд “MN тауэр” 1 давхарт

2020-01-21
Түр хүлээнэ үү..