Мэдэгдэл

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 3/4654 дүгээр мэдэгдэлийг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргаж байна.

  1. Санхүүгийн хүндрэлд орж зээлийн төлбөрөө төлбөр төлөх боломжгүй болсон харилцагч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэдэн ч удаа бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан сунгах боломжийг бүрдүүллээ.
  2. Харилцагч өөрийн хэтэвчийг ашиглан хүссэн дүнгээрээ буюу санхүүгийн байдлаа тооцоолон зээлийн дүнгээсээ төлөлт хийж, үндсэн зээлээсээ хасуулах боломжтой боллоо.
  3. КМобимн цахим зээлийн үйлчилгээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай энэ үед харилцагчдийнхаа санхүүгийн асуудлыг тасалдуулахгүй, дэмжлэг үзүүлэх үүднээс зээл олголтыг хэвийн 7 хоногийн 24 цагийн турш та бүхэнд хүргэсээр байх болно. Цаашид ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүхий л бололцоогоор хангаж ажилах болно.
  4. Та гэрээсээ манай аппликейшнийг ашиглан бусад худалдаа, үйлчилгээ, контент, орон сууц зэрэг цэсүүдээр зочилж хэрэгтэй мэдээллүүдээ аваарай.

Facebook: www.facebook.com/kmobimn.mn/
Вэбсайт: www.kmobimn.mn
Мэйл хаяг: info@kmobimn.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах : 75098080
Төв салбар: Улаанбаатар ЧД, Тэнгис кино театрын урд “MN тауэр” 1 давхарт

2020-11-24
Түр хүлээнэ үү..